Та "B" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.

Дээрх ангиллын визийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч иргэнд олгоно.

 

"B1" ангиллын визийн зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар,  Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурьдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Удирдлагаар томилогдсон тушаал, шийдвэр;
4. Гадаадын иргэний паспортын хуулбар;
5. Үндэсний хөгжлийн газрын тодорхойлолт;
6. Гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан эсэх талаар харьяалах орны засаг захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
7. Шаардлагатай бусад баримт бичиг;
8. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/;
9. Визийн хураамжийн төлбөр: 2500₮   /Төрийн сан 100061400941/