Та "E" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.

Дээрх ангиллын визийг Дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд олгоно.

 

"E2" ангиллын визийн зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Сургалтын чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар,  Монгол Улсад байх хугацаа (90 хоногоос дээш) зэргийг дэлгэрэнгүй дурьдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Гадаадын иргэний паспортын хуулбар;
4. 16 хүртэлх насны гадаадын иргэний тухайд түүнийг асран хамгаалах, харгалзан дэмжигчээр томилогдсон этгээдийн нотлох баримт;
5. Шаардлагатай бусад баримт бичиг;
6. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
7. Визийн хураамжийн төлбөр: 2500₮   /Төрийн сан 100061400941/