Та "E" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.
Дээрх ангиллын визийг Монгол хэл, түүх, соёлын болон бусад чиглэлээр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд олгоно.
1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Сургалтын чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурьдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Гадаадын иргэний паспортын хуулбар;
4. Санхүүгийн баталгаа /Сургалтын төлбөр, амьдрах зардлыг хариуцах байгууллага, хувь хүнээс гаргасан санхүүгийн баталгаа/;
5. Эрүүл мэндийн хуудас/сүүлийн 3 сарын дотор эмнэлгээс олгосон байх/;
6. Шаардлагатай бусад баримт бичиг /Гэрээ, хэлэлцээр г.м./
7. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
8. Визийн хураамжийн төлбөр: 2500₮ /Төрийн сан 100061400941/