Та "H" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.

Дээрх ангиллын визийг Хувийн бусад зорилгоор буюу энэ журмын 2.1-2.6, 2.7.1-2.7.4, 2.8, 2.9-д зааснаас бусад зорилгоор ирэх гадаадын иргэнд олгоно.

 

"H3" ангиллын визийн зөвшөөрөл авахад дараах материалыг бүрдүүлж Гадаадын иргэн, харьяатын газарт хандана.

 

1. Уригч иргэний хүсэлт, баримт бичгийн хуулбар;
2. Гадаадын иргэний паспортын хуулбар;
3. Шаардлагатай бусад баримт бичиг;
4. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
5. Визийн хураамжийн төлбөр: 2500₮   /Төрийн сан 100061400941/