Та "J" ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт мэдүүлэх гэж байна.
Дээрх ангиллын визийг Шашны үйл ажиллагаа эрхлэх зорилгоор ирэх гадаадын иргэнд олгоно.
1. Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт /Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурьдах/;
2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээний хуулбар;
3. Гадаадын иргэний паспортын хуулбар;
4. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас олгосон урьдчилсан зөвшөөрөл;
5. Шаардлагатай бусад баримт бичиг;
6. Мэдүүлгийн хуудас. /Татаж авах боломжтой/
7. Визийн хураамжийн төлбөр: 2500₮ /Төрийн сан 100061400941/