Эхлэл     D, A визийн зөвшөөрөл хүсэх

D, A визийн зөвшөөрөл хүсэх

Уригчийн бүрдүүлэх материалын жагсаалт

 

▪ Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 2.1.1-2.1.6-д заасан ангиллын визийн зөвшөөрөл авах хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

▪ Ноот, албан захидал зэрэг баримт бичиг;

▪ Гадаадын иргэний паспорт, паспортыг орлох баримт бичиг (цаашид “паспорт” гэх)-ийн хуулбар;

▪ Визийн мэдүүлгийн хуудас;

Санамж

 

▪ Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэнэ.

▪ Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

▪ Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

▪ Түр ирэгчээр тухайн жилдээ 180 хоносон тохиолдолд оршин суух зөвшөөрөл заавал авна.

▪ Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)

Хүлээн авагч: "Гадаадын иргэн, ХГазар"

Гүйлгээний утга: Визийн Зөвшөөрөл 1 хүн 2500₮
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах