Эхлэл G-1 визийн зөвшөөрөл хүсэх
G-1 визийн зөвшөөрөл хүсэх
Уригчийн бүрдүүлэх материалын жагсаалт
▪ Уригч иргэний хүсэлт (уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа, зорилго зэргийг дэлгэрэнгүй дурдах);
▪ Уригч иргэний баримт бичгийн хуулбар;
▪ Үндсэн G иргэний паспортын хуулбар;
▪ Гадаадын иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
▪ Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт;
▪ Шаардлагатай бусад баримт бичиг;
▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
▪ Мэдүүлгийн хуудас. /Цахимаар үйлчилгээ авч байгаа тохиолдолд шаардлагагүй/
Санамж
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮
Санамж:
Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар