Эхлэл     G-1 визийн зөвшөөрөл хүсэх

G-1 визийн зөвшөөрөл хүсэх

 

Уригчийн бүрдүүлэх материалын жагсаалт

 

▪ Уригч иргэний хүсэлт (уригдагч иргэнд виз олгох газар, Монгол Улсад байх хугацаа, зорилго зэргийг дэлгэрэнгүй дурдах);

▪ Уригч иргэний баримт бичгийн хуулбар;

▪ Үндсэн G иргэний паспортын хуулбар;

▪ Гадаадын иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);

▪ Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт;

▪ Шаардлагатай бусад баримт бичиг;

▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

▪ Мэдүүлгийн хуудас. /Цахимаар үйлчилгээ авч байгаа тохиолдолд шаардлагагүй/

 

 

Санамж

 

  • “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд /18 хүртэл насны/,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
  • Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан байгууллага, аж ахуйн нэгжийн албан хүсэлт, иргэний өргөдөлд дурьдагдсан цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
  • Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дараа хүсэлтээ дахин гаргаж болно.

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Санамж:

Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд  буцаан олгохгүй болохыг анхаарна уу.

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах