Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх визийн хугацааг сунгах хүсэлт гаргах
Уригчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
Санамж
Хуучин паспорт дахь визийг шинэ паспорт руу шилжүүлэн олгоход тус үйлчилгээг ашиглах бөгөөд өмнөх визийн хүчинтэй хугацаа, байх хугацаа, ангилал, төрлийг өөрчлөхгүйгээр шилжүүлнэ.
Хүсэлт гаргасан тохиолдолд визийг шинэ паспортад шилжүүлэн олгох бөгөөд зөвхөн шилжүүлгийн хураамж төлнө.
Хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл нь тухай бүр хүсэлтэд бүртгүүлсэн цахим хаягаар очих болно.
Мэдээллийг буруу эсвэл тодорхой бус оруулсан, шаардлага хангахгүй буюу сарнисан, бүдэг, балархай, гэрэл цохисон, буруу баримт бичиг хавсаргасан зэрэг тохиолдолд таны хүсэлт засварт буцаагдах бөгөөд засварт буцаагдсан хугацаа нь шийдвэрлэлтийн хугацаанд тооцогдохгүй.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Энгийн - 10$
Яаралтай үйлчилгээ – 20$
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар