A3-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Үйл ажиллагааны чиглэл, үндсэн A3 иргэнтэй ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
  • Үндсэн A3 иргэний паспорт болон оршин суух үнэмлэхний хуулбар;
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт (6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгалт хийлгэх тохиолдолд);
  • Оршин суух үнэмлэх (эх хувь)
  • Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас (6 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах тохиолдолд);

Санамж

 

  • “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
  • Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно.
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас дээш хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн  этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ оршин суух зөвшөөрөл сунгуулах үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.  

 

Шийдвэрлэх хугацаа:

 

Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ – Ажлын 8 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк - 1320000052)
Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Энгийн үйлчилгээ - 87.000₮
Яаралтай үйлчилгээ  – 174.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)

Хүлээн авагч: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах