Эхлэл A3-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Үйл ажиллагааны чиглэл, үндсэн A3 иргэнтэй ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
- Үндсэн A3 иргэний паспорт болон оршин суух үнэмлэхний хуулбар;
- Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн хуулбар хувь;
- Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт (6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгалт хийлгэх тохиолдолд);
- Оршин суух үнэмлэх (эх хувь)
- Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас (6 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах тохиолдолд);
Санамж
- “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
- Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно.
- Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас дээш хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан, 100061400941)
Хүлээн авагч: "До.За Улсын тэмдэгтийн хураамж"
Гүйлгээний утга: "Оршин суух зөвшөөрөл 1 хүн"
Энгийн үйлчилгээ - 72.000₮
Яаралтай үйлчилгээ – 144.000₮
Оршин суух үнэмлэхний төлбөр:
Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)
Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"
Гүйлгээний дүн: 1 хүн 10.000₮ (Үнэмлэх шинээр хэвлэх бол 21.000₮)
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 82.000₮ / 93.000₮
Яаралтай үйлчилгээ – 154.000₮ / 165.000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах