Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
- Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөл, эсвэл ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай гэрээ, хэлэлцээр, Засгийн газрын тогтоол гэх мэт;
- Паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
- Монгол Улсын виз, хилээр нэвтэрсэн штамп дарагдсан хуудас;
- Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт)
- Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
- Шаардлагатай бусад баримт бичиг (Гэрээ, хэлэлцээр г.м.);
- Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
Санамж
- Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ гадаадын иргэн тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
- Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардана.
- Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
-
Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ гадаадын иргэний паспортыг эх хувиар авч ирнэ.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног
Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн үйлчилгээ - 135.000₮
Яаралтай үйлчилгээ - 270.000₮
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Оршин суух үнэмлэхний хураамж:
Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах