Эхлэл     Оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гаргах

Оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гаргах

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Оршин суух үнэмлэх дахин авах тухай байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хүсэлт
  • Паспорт, паспортыг орлох баримт бичиг
  • Оршин суух үнэмлэхний цээж зураг /Цээж зургийн арын дэвсгэр цагаан өнгөтэй, хэмжээ 3.5х4.5, сүүлийн 1 сарын дотор авахуулсан байх. Нүүрний хэсэг цээж зургийн 90 хувийг эзэлнэ. Өөрийн нүүр царайг халхалсан нүдний шилгүй, малгай өмсөөгүй, чих, дух, хөмсөг бүрэн гарсан байх/
  • Тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;

Санамж

 

Оршин суух үнэмлэхийг дараах тохиолдолд дахин олгоно:

Оршин суух үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн зөрчлийг арилгасан бол, дүр төрхийн өөрчлөлт орсон бол, иргэний харьяалал, овог, нэр, төрсөн огноо, хүйс  өөрчлөгдсөн бол оршин суух үнэмлэх дахин авах хүсэлт гаргана.

Тэмдэгтийн хураамж:

 

Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)
Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар

Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Энгийн үйлчилгээ - 36.000₮
Яаралтай үйлчилгээ  – 72.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)

Хүлээн авагч: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах