Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

551 аж ахуйн нэгж байгууллагын 948 визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ

Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлсэн. Тэгвэл 2021.12.01-2022.01.26-ны хооронд 551 аж ахуйн нэгж байгууллагын 948 визийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэлээ.
Цахимаар визийн зөвшөөрөл хүсэх дараалал:
- https://immigration.gov.mn/mn/ хандана
- “Визийн зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгоно.
- Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарна.
- Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлнэ.
- Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээнэ.
- Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээнэ.