Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаадын иргэдийг гар утасны аппликэйшнаар бүртгүүлэх боломжтой боллоо

Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулсан “E-Immigration” гар утасны аппликэйшний андройд хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.

Тус аппликейшнийг ашиглан гадаадын иргэдийг бүртгүүлэх, Гадаадын  иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой сүүлийн үеийн шинэ мэдээ, мэдээлэл авах боломжтой юм.

Мөн “E-Immigration” аппликэйшн нь англи, орос, хятад, солонгос гэсэн 4 хэлний сонголттойгоор бүтээгдсэн байна.

Аппликэйшн татах цахим хуудас: https://immigration.gov.mn