Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Наймдугаар сарын өргөдөл гомдол шийдвэрлэлтийн мэдээ

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч наймдугаар сард байгууллагад нийт 73 өргөдөл, 6 гомдол ирүүлснээс 64 өргөдөл, 4 гомдлыг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, шийдвэрлэлт 85 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 9 өргөдөл, 2 гомдол хянагдаж байна.

Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд байгууллагын үйл ажиллагаатай холбоотой 6 гомдол ирсэн бөгөөд тухайн гомдлыг богино хугацаанд шийдвэрлэж, хариу өгч байна. Тухайлбал, 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн Н.Долгормаа иргэний харьяаллын асуудлаар, 08 дугаар сарын 18-ны өдөр иргэн Р.Мөнхзаяа албан хаагчийн ёс зүйн асуудлаар,  08 дугаар сарын 19-ний өдөр иргэн А. Алтансүх гадаадын иргэний асуудлаар, 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн С. Бурмаа байгууллагын нэр барьсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар тус тус гомдол гаргасныг холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэж, хариуг хүргүүлэв. Мөн 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн А. Алтансүх албан бичгээр хүргүүлсэн гомдлын хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудлаар, 08 дугаар сарын 31-ний өдөр иргэн Ш.Цэрэнпил оршин суух үнэмлэх хэвлэдэг Аверс Секьюрити ХХК-тай холбоотой асуудлаар гаргасан гомдол шийдвэрлэлтийн шатанд байна.