Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Шинээр томилогдсон консул Жон Ынхуаг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр өнөөдөр /2022.09.21/ БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд шинээр томилогдсон консул Жон Ынхуаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр консулаар томилогдсонд нь баяр хүргээд, цаашдын хамтын ажиллагаа, хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцлийг бүрдүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны консул Жон Ынхуаны зүгээс  харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, мөн Монгол Улсын иргэдэд виз олголтын тал дээр уян хатан бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.