Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төлбөрийн буцаалт хийх хүсэлт хэрхэн гаргах вэ?

Төлбөрийн буцаалт хийх хүсэлт хэрхэн гаргах вэ?

 - Байгууллагын шугамаар буцаах хүсэлтээ цахимаар явуулах тохиолдолд letter@immigration.gov.mn цахим хаягаар илгээж, бичиг хэргийн 70133458 дугаарт мэдэгдэх

- Иргэний шугамаар буцаах хүсэлтээ цахимаар явуулах тохиолдолд urgudulgomdol@gmail.com болон urgudul@immigration.gov.mn цахим хаягаар илгээж 70133480 дугаарт мэдэгдэх

Төлбөр буцаан авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Төлбөр буцаах хүсэлт (Байгууллагын дансаар гүйлгээ хийгдсэн тохиолдолд тухайн байгууллагын албан бичгээр, иргэний данснаас гүйлгээ хийгдсэн бол тухайн иргэний өргөдөл бичих, тухайн өргөдөлд утасны дугаар, гэрийн хаяг, гарын үсэг нэрээ тодорхой бичих)
  2. Гүйлгээ хийсэн дансны хуулга
  3. Гүйлгээ хийсэн тухайн иргэний бичиг баримт, үйлчилгээ авахыг хүссэн гадаад иргэний бичиг баримтын хуулбар, зураг (байгууллага бол гэрчилгээний хуулбар)
  4. Гүйлгээ хийсэн данс эзэмшигчийн тодорхойлолт (тодорхойлолтыг банкнаас эсхүл мобайл банкаар орж авах