Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Хяналтын улсын байцаагч нарыг чадавхжуулах сургалтад хамрууллаа

       Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд тулгардаг нийтлэг асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг таниулах зорилгоор хяналтын улсын байцаагчийн сургалтыг энэ сарын 21-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад төв болон Дорноговь аймаг дахь газар, Баруун бүс дэх газар, Хойд бүс дэх газар, Зүүн бүс дэх газар, Баян-Өлгий аймаг дахь хэлтэс, Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь хэлтсийн нийт 19 албан хаагч хамрагдаж байгаа юм. Сургалтаар Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Төрийн хяналт, шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэглээ, Зөрчлийн хэрэг бүртгэлт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны төрөл, онцлог, эрх хязгаарлах арга хэмжээ зэрэг хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг өгөхөөс гадна Зөрчил шалган шийдвэрлэх газарт дадлага хийлгэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Мөн Удирдлагын академийн багш, доктор, профессор Ч.Эрдэнэчимэг “Үнэт зүйл, ёс зүйг дээдэлсэн байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь”, Эрх зүйн тэнхимийн ахлах багш С.Ганцэцэг “Ажлын байрны дарамт” сэдвээр тус тус сургалт орсон юм.

           Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж,  шалгалт хийх эрхтэй албан тушаалтан бөгөөд Монгол Улсын хэмжээнд 80 орчим гадаадын иргэний хяналтын улсын байцаагч чиг үүргээ хэрэгжүүлэн, гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.