Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус аяныг Монгол Улсад анх 1997 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ- ШАЛТАГ БҮҮ ТООЧ” уриан дор тэмдэглэж байна.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Гадаадын иргэн, харьяатын газар нэгдэж, “Жендерийн эрх тэгш байдал ба хүний эрх”, “Жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь”, “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” зэрэг сургалтуудад албан хаагчдын хамрууллаа.
Мөн хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачлагыг дэмжин албан хаагчид болон байгууллагаар үйлчлүүлж буй иргэдэд мэдээлэл хүргэж байна.