Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, учирч болох цахим халдлага, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "И-Монгол академи" УТҮГ-тай хамтран “Мэдээллийн аюулгүй байдал”, “Орчин үеийн дэвшилтэт технологи” сэдэвт сургалтуудыг зохион байгууллаа.
Сургалтаар өөрийн болон бусдын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга замууд, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх орчин үеийн дэвшилтэт технологиудыг ашиглах талаар сонирхолтой мэдээллийг хүргэсэн юм.
Сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон хилийн боомт орон нутаг дах нэгжийн 200 орчим албан хаагч танхимаар болон цахимаар оролцов.