Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар дээшлүүлэх, зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн ezurchil.gov.mn цахим системийн ашиглалтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн ерөнхий прокурорын газартай хамтарсан сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар Нийслэлийн ерөнхий прокурорын газрын Сургагч багш М.Энхтунгалаг Зөрчлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал, Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн талаар мэдээлэл өгсөн юм.
Сургалтад Зөрчил шалган шийдвэрлэх газар, Агаарын замын боомт хариуцсан газрын 30 орчим хяналтын улсын байцаагч хамрагдав.