Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулж буй “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд байгууллагын албан хаагчийг мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, боловсролын зэрэг ахиулах, албан хаагчийн суралцах боломжийг бүрдүүлж, хөгжүүлэх зорилгоор “Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчийг чадавхжуулах сургалтын хөтөлбөр”-ийг баталлаа.
Уг чадавхжуулах сургалтын хөтөлбөр, сургалтын үлгэрчилсэн төлөвлөгөөг хууль тогтоомжийн шинэчлэл, цаг үеийн эрэлт, хэрэгцээнд суурилсан, үр дүнтэй, тасралтгүй хэрэгжих зарчмыг баримталж боловсруулсан бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжийн албан хаагчид бүх төрлийн сургалтад тэгш хамрагдах нөхцөлийг бүрдүүллээ. Тодруулбал, Хөтөлбөрт “Шинээр томилогдсон албан хаагчийг чиглүүлэх сургалт”, “Хяналтын улсын байцаагчийг чадавхжуулах сургалт”, “Зөвлөгөө, мэдээллийн чадавхжуулах сургалт” гэсэн гурван чиглэлийн багц сургалтууд багтсан бөгөөд сургалтын кредит цагийг бүрэн хангахаар зохицуулсан байна.
Түүнчлэн гадаад улсад зохион байгуулах мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтад уригч байгууллагын шалгуурыг хангасан албан хаагчдыг оролцуулах, дотоодын мэргэшүүлэх багц сургалтад сахилга, ёс зүй, ажилласан хугацаа болон үнэлгээний шаардлага хангасан албан хаагчдыг хамруулах, хувийн зардлаар суралцахад дэмжлэг үзүүлэх, дээд боловсролын зэрэг ахиулах бүрдүүлж буй нь энэхүү хөтөлбөрийн чухал ач холбогдол юм.