Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс, Баян-Өлгий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газартай хамтран “Бүртгэл-Хариуцлага, хамгаалалт” аяны хүрээнд сургалт зохион байгууллаа.
Сургалтад аялал жуулчлал, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд хамрагдсан бөгөөд сургалтаар гадаадын иргэний бүртгэлийн талаарх хууль, эрх зүйн зохицуулалт, гадаадын иргэнийг бүртгүүлэх заавар, зөвлөмжийг хүргэхийг зэрэгцээ виз олголт, цахим үйлчилгээний талаар мэдээлэл хүргэв.
Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь түүнийг Гадаадын иргэн, харьяатын газарт 48 цагийн дотор бүртгүүлэх бөгөөд бүртгэлийг цахимаар хийж болох хуулийн зохицуулалттай юм.