Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр албан даалгавар хүргүүлэв

Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт зөрчигдөх нөхцөлийг таслан зогсоох, албан хаагчийг ёс зүйн болон авлигын эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллагын даргын 01, 02 дугаар албан даалгаврыг нийт албан хаагчдад өнөөдөр (2025.10. 01) хүргүүллээ.

Албан даалгаврын хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих, албаны нэр хүндийг эрхэмлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, мөн албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, бусдад шан харамж өгөх, өгөхөөр амлах, зуучлахыг хориглох, албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгохгүй байх, албан үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлсөн аливаа дарамт, шахалт, нөлөөллийн талаар  холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэх зэрэг чиглэлүүдийг өгсөн юм. 

           Мөн байгууллагын даргын А/440 дугаар тушаалаар “Авлига, ашиг сонирхлын нөлөөллийг мэдээлэх заавар” баталж, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хууль тогтоомжийн дагуу өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, зөрчил дутагдалгүй ажиллах “Баталгааны хуудас”-ыг нийт албан хаагчдад хүргүүлэв.