Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсын Их Сургууль хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хоёр байгууллагын хамтарсан уулзалтыг 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар гадаад оюутнуудын виз, зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, эрх зүй, олон улсын харилцаа, нягтлан бодох бүртгэл чиглэлээр суралцаж буй оюутныг дадлагын баазаар хангах чиглэлээр санал солилцсон. Мөн ГИХГ-ын зүгээс Монгол Улсын иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний чиглэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэхэд тус сургуулийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Уулзалтад ГИХГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга И.Баатархүү, Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, Оюутны хөгжлийн газрын дарга Б.Цэцэнцолмон тэргүүтэй төлөөлөгчид оролцов.