Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна

Гадаадын иргэн, харьяатын газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 17 улсын 74 олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулах бүртгэлтэй байна. Үүнийг үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, хүмүүнлэгийн чиглэлээр 16, боловсролын чиглэлээр 14, байгаль орчин болон эрүүл мэндийн чиглэлээр тус бүр 9, хөдөө аж ахуйн чиглэлээр 7, халамжийн чиглэлээр 6, эдийн засаг болон улс төрийн чиглэлээр тус бүр 5, соёл, урлагийн чиглэлээр 2, үрчлэлтийн чиглэлээр 1 байгууллага тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Мөн улсаар нь авч үзвэл, АНУ-ын 18, БНСУ-ын 16, ХБНГУ-ын 7, Канад Улсын 5, Швейцарын Холбооны Улсын 5, БНФУ-ын 4, бусад улсын 19 байгууллага байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагын салбар төлөөлөгчийн газрын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.