Эхлэл     Төрийн бус байгууллагын жагсаалт

МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ОЛОН УЛСЫН БОЛОН ГАДААД УЛСАД ТӨВТЭЙ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН САЛБАР ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж :

Иргэний харьяаллын газрын мэргэжилтэн Б.Ариунбилэг

ariunbileg.b@immigration.gov.mn

 70133459

Улс

Нэр

Зорилго

Чиглэл

Регистр №
/Гэрчилгээ/

1

Канад Улс

"Каталист Плас"

Канадын өндөр туршлагатай сайн дурын зөвлөхүүдийн тусламжтайгаар
Канад болон дэлхийн эдийн засаг, нийгмийн өсөлтийг хурдасгах, бэхжүүлэх.

Эдийн засаг

РД:
9908447

2

Америкийн Нэгдсэн Улс

"Монголын Байгалийн
Өв Сан"

Олон улсын шилдэг туршлагын дагуу байгаль хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг санхүүжүүлэх, бусад хэлбэрээр дэмжих, хандив өгөх, боловсрол олгох, шинжлэх ухааны үйл ажиллагаа болон Монгол Улсын оршин суугчид болон байгаль орчны тогтвортой ирээдүйг хамгаалахад Монголын ард түмэнд туслах зорилготой.

Байгаль орчин

РД:
9939008

3

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

 "Мандах Нар"

Боловсрол, эрүүл мэндийн салбарт сайн санааны тусламж үзүүлэх, тусгай боловсролын сургалт зохион байгуулах

Боловсрол

 РД:
1033344 

4

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс

Пэкхва найрамдал соёлын өргөө

БНАСАУ-н соёл, урлаг, хоол, хэл, ном хэвлэл, уран зураг, уран хатгамал, гар урлалын тухай суртачилж, харилцан солилцох аргаар Солонгос-Монгол хоёр улс хоорондын уламжлалт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөтгөн хөгжүүлэхэд оршино

Соёл, урлаг

РД:
9939024

5

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

“Фридрих эбэртийн сан”

Нийгэм, эдийн засаг, улс төрийн
холбогдолтой судалгааны ажил, судалгааг дэмжих, Монгол Улсын гадаад харилцаа, улс төр мэдээллийн солилцоог дэмжих, насанд хүрэгчдийг боловсролоор хангах, бусад олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах.

Улс төр

 РД:
1034391 

6

Америкийн Нэгдсэн Улс

"Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн"

"Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн" (БНОУХ) нь Монгол Улсад 1992 оноос үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Монгол Улсад парламентын тогтолцоог хөгжүүлэх, улс төрийн намуудыг чадавхжуулах мөн сонгуулийн тогтолцоог сайжруулах, иргэдийг шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо ажил хэрэгч байдлаар хүргэх, улс төрийн үйл явц дахь оролцоогоо нэмэгдүүлэх, хараат бус чанартай мэдээ, мэдээллийг авахад нь дэмжлэг үзүүлэхийн тулд дотоодын мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжин ажиллах.

Улс төр

 РД:
1033077 

7

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

 “Жей Си Эс” /JCS/

Монгол Улсын төв, орон нутгийн эдийн засгийн хөгжил, түүний дотор хөдөө аж ахуйн хөгжлийг хурдасгах, байгаль орчны бохирдлыг багасгах, хүн амын боловсрол, эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамж үзүүлэх, гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэх, мэргэжлийн сайн дурынхныг ажиллуулах

Хөдөө аж ахуй

 РД:
9093907 

8

Норвегийн Хаант Улс

"НЛМ" Норвегийн тусламжийн байгууллага

Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, хүүхдийн эрх болон хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн салбарт хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой.

Эрүүл мэнд

601

9

Америкийн Нэгдсэн Улс

"Азийн Сан"

 Засаглалыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, төрийн үйлчилгээг сайжруулах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, иргэдийн оролцоог
 нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих чиглэлээр төв болон орон нутгийн засаг захиргаа, академи, иргэний нийгмийн байгууллага, иргэд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.

Улс төр

 РД:
1035908 

10

Ватикан Улс

“Ватиканы төлөөлөгчийн газар

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүрээнд:
байгалийн болон гэнэтийн гамшгийн үед туслалцаа үзүүлэх, хүүхэд, залуучууд, өндөр настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн төв, оюутны байр, боловсролын хөтөлбөрийн хүрээнд, цэцэрлэг, бага, дунд, ахлах сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, номын сан ажиллуулах, эрүүл мэндийн хүрээнд: эмнэлэгийн анхан шатны үзлэг, үйлчилгээ үзүүлэх, хөдөө аж ахуйн хөтөлбөрийн хүрээнд газар тариаланг дэмжих зорилготой.

Хүмүүнлэг

 РД:
1034278 

11

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

"Конрад-Аденауэр-Сан"
 

ХБНГУ-д төвтэй "Конрад-Аденауэр-Сан" нь Монгол Улсад 1993 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн тусламж үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих, иргэдэд нийгэм, улс төрийн боловсрол олгох, судалгаа явуулах, оюутнуудад тэтгэлэг олгох зорилготой.

Улс төр 

 РД :
1033603 

12

Америкийн Нэгдсэн Улс

Олон улсын Адвентист
Хөгжил ба Туслалцааны Байгууллага "АДРА"

Үндсэн дөрвөн чиглэл болох хүнсний аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол болон гамшгийн менежментийн хүрээнд Эдийн засгийн тогтвортой хөгжилд туслах, эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгмийн хөгжилд зориулсан төрөл бүрийн төсөл хэрэгжүүлэх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур иргэдэд буцалтгүй тусламж үзүүлэх ажил зохион байгуулж ажиллах.

Боловсрол

 РД:
1032666 

13

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

"Хэлп Интернэйшнл"
Help International

"ХЕЛП Интернэйшнл" нь Монгол Улсад 1994 оноос хойш олон нийтийн хүмүүнлэгийн тусламжийн үйлчилгээ үзүүлж, архинд донтсон болон донтолтод өртөж болзошгүй хүмүүс, нийгмийн эмзэг бүлгийн орон гэргүй хүмүүс, хараа хяналтгүй хүүхдүүдэд муу зуршлаас нь салгах, эргэн нийгэмшихэд нь туслан нийгтийн халамж үйлчилгээ үзүүлж, нийгэмд сайнаар нөлөөлж, үлгэр дуурайл үзүүлэх зорилготой.

Хүмүүнлэг      

 РД:
1032933 

14

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

“Альфа коммюнитиз”

1994 онд Монгол Улсын үйл ажиллагаа тасралтгүй явуулж.
Хүүхдийг үл хайхрах, хүчирхийлэх, мөлжих явдлаас сэргийлж халамж, хамгаалал нэн шаардлагтай, өөрийн гэр бүлд өсч хүмүүжих боломжгүй болсон хүүхдэд гэр бүл түүнтэй дүйцэхүйц орчин бий болгож хүүхдийн эрхийг хангаж ажиллах. 

Халамж

 РД:
1034545 

15

Австрали Улс

Х.А.Д.А олон улсын байгууллагын салбар төлөөлөгчийн газар
"Сайн Хөрш нийгэмлэг"
Good Neighbor Society

Монгол Улсад 1993 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж. Олон нийтэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, хүмүүнлэгийн тусламж хэрэгжүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байгаа Австрали Улсын Х.А.Д.А олон улсын байгууллагын салбар төлөөлөгчийн газар юм.

Хүмүүнлэг

 РД:
1033743 

16

Бүгд Найрамдах Солонгос Улс

"FHI MONGOLIA"

1993 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба Төв байгууллагын зорилго чиг үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж иргэдийн амьдралын түвшинг сайжруулах, эмзэг бүлгийн хүүхэд залуус, гэр бүлүүд цаашид өөрсдийн хүч, бололцоогоор хөгжихөд сургах, амьдралд хөлөө олоход дэмжих зорилготой.

Хүмүүнлэг

 РД:
1034006 

17

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

“Сэргээн босголт
зээлийн банк”

ХБНГУ-ын засгийн газрын даалгавараар хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд
Монгол Улсад зээл тусламж, санхүүгийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх.

Эдийн засаг

 РД:
9908315 

18

Америкийн Нэгдсэн Улс

"Дэлхийн Зөн"
Олон улсын байгууллага

Хөгжил, нөлөөлөл, гамшгийн менежментийн чиглэлээр төсөл, хөтөлбөрөөрөө дамжуулан нийгмийн эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд, гэр бүлийн сайн сайхан байдлыг хангахын төлөө ажиллах зорилготой

Хүмүүнлэг

 РД:
1031147 

19

Бүгд Найрамдах Итали Улс

“Раул Фолеругийн анд нөхдийн холбоо”
/АИФО/

Монгол Улсад 1996 оноос хойш Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд тулгуурлан сэргээн засах төслийн хүрээнд сургалт, эмчилгээ, протез ортопедийн үйлдвэрлэл болон бусад жижиг төслүүдийг санхүүгээр дэмжих

Халамж

 РД:
1036688 

20

Швейцарын Холбооны Улс

Клайм
"CLAIM"
 

Төсвийн хүрээнд хамтран ажилладаг байгууллагуудын тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зорилтод бүлгийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, сургууль завсардсан зэрэг зайлшгүй тусламж хэрэгтэй хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэх.

Хүмүүнлэг

 РД:
1034286 

21

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

 “Кристина Нобелийн
 хүүхдийн сан”

 

1997 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж, Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдэд нийгэм сэтгэлзүй болон эрүүл мэндийн тусламж үзүүлэхээс гадна, хүүхдийн сурч боловсрох, хөгжих хэрэгцээг тасралтгүй ханган ажиллах замаар хүүхдийг ирээдүйдээ итгэлтэй, сэтгэлзүйн тогтвортой, бие даасан хүн болгон төлөвшүүлэх, зорилтод бүлгийн хүүхэд, залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, хамгаалах, бие даасан хувь хүн бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой хүмүүлэнгийн байгууллага.

Хүмүүнлэг

 РД:
1036025 

22

Швейцарын Холбооны Улс


 “Дэлхийн байгаль хамгаалах сан”
 

Дэлхийн байгаль хамгаалах сангаас Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаль хамгаалах, байгаль орчны талаар хүмүүст боловсрол, сургалт, сурталчилгааны төслүүдийг хэрэгжүүлэх, тэдгээрийг дэмжиж, зохион байгуулах, санхүүжүүлэх эх үүсвэр хайж олох зорилготой.

Байгаль орчин

 РД:
1036696 

23

Америкийн Нэгдсэн Улс

 “Англи хэлний институт” 

Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарыг бэлтгэх, зуны сургалт явуулах чиглэлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх.

Боловсрол

 РД:
1037099 

24

Америкийн Нэгдсэн Улс

“Холт” Интернэшнл
 

Хүнд нөхцөлд байгаа өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, хараа хяналтгүй хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, улсын асрамжийн газар, улс хооронд хүүхэд үрчлэх асуудлаар төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах.

Хүмүүнлэг

 РД:
9908358 

25

Швейцарын Холбооны Улс

“Олон Улсын тахь групп”
 

Тахийг эх нутагт нь чөлөөт бэлчээрт
зэрлэгшүүлэн өсгөхөөс гадна байгаль экологийн судалгаа явуулж зэрлэг амьтадын амьдрах орчныг иж бүрнээр хангах

Байгаль орчин

 РД:1032259 

26

Бүгд Найрамдах
 Финланд Улс


Соуэр Интернейшнэл
 

"Флом" СТГ нь 2001 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бөгөөд Финланд Улсын Засгийн газрын болон олон улсын бусад байгууллага, хувь хүмүүсийн өгсөн хандив, санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын хөгжилд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний чадавхийг бэхжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бусад салбарт төсөл, хөтөлбөрөөр дамжуулан хөгжлийн болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулах.

Боловсрол

 РД:
1031708 

27

Америкийн Нэгдсэн Улс

“Монголиан Азиа Рийч”
 

Эмч сувилагч, эмнэлэгийн бусад ажилтныг
анагаах ухааны ба нөхөн үржихүйн сургалтын хөтөлбөрт хамруулж, эмнэлгийн үйлчилгээг гадаад улсад үзүүлэх ажлыг зохион байгуулах, анагаах ухааны чиглэлээр суралцагсдад төлбөрийн туслалцаа үзүүлэх тахир дутуугийн байдлаас болоод сургууль завсардсан хүүхдүүдийг анхан шатны болон мэргэжлийн сургалтад хамруулах, асрамжийн төв ажиллуулах зорилготой.

Боловсрол

 РД:
1031961 

28

Бүгд Найрамдах Солонгос Улс

Глобал Сивик Шэйринг
/Global Civic Sharing/

 

Монгол Улсад 2002 оноос эхлэн хөдөө, орон нутагт нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулах, жижиг аж ахуйг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, зээл олгох, бусад сургалтад хамруулах, ижил төстэй байгууллагуудтай хамтрах ажиллах.

Хөдөө аж ахуй

 РД:
1032631 

29

Нидерландын
Хаант Улс

 “Монголын хүүхдийн сан”

Орон гэргүй, гудамжны хүүхдүүдийг орон байраар хангах, тэдний оюун ухаан болон бие махбодийн хэрэгцээг хангаж, анхаарал халамж тавих, эмзэг бүлгийн айл өрхийн хүүхдүүдийг цаашид гудамжны амьдралд оруулахгүйн тулд туслалцаа үзүүлэх, адил зорилго бүхий байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.

Халамж

 РД:
1035061 

30

Бүгд Найрамдах Солонгос Улс

 “Өрнө Дорнын Соёл хөгжлийн
 харилцааны зөвлөл”
 

Соёл, анагаах ухааны харилцаа,
 боловсролыг дэмжих, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хамтын үйл ажиллагааны хүрээнд улс хоорондын солилцооны хөтөлбөрүүдэд өвчтөн, эмч, эмнэлгийн ажилтан, багш, оюутан, бусад мэргэжилтнүүдийг хамруулах, өнчин болон тахир дутуу хүмүүст тусламж үзүүлэх

Боловсрол

 РД:
1034251 

31

Америкийн Нэгдсэн Улс

"Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг"

 Байгалийн унаган төрх, зэрлэг амьтад болон бэлчээрийг хадгалан хамгаалах зорилгоор эдийн засгийн хөгжилд туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, мэдээллээр хангах, байгаль орчны судалгаа шинжилгээ хийх чиглэлээр Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллагууд  мөн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.

Байгаль орчин

 РД:
1034529 

32

Бүгд Найрамдах Солонгос Улс

 “Дэлхийн сайн
санаат хүмүүс”

Соёл, боловсрол, шинжлэх ухаан,
эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийх, эмзэг бүлгийн хүүхэд залуучуудад боловсрол, мэргэжил олгох, дадлагажуулах, мэргэжилтэн бэлтгэх, асрамжийн газар байгуулах.

Боловсрол

 РД:
1036661 

33

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

"Тайваний хүүхэд гэр
бүлийг дэмжих сан"
 

Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлогтой өрхийн эдийн засгийн чадавхийг сайжруулах, тэдгээр өрхийн хүүхдүүдийн эсэн мэнд амьдрах эрхийг хамгаалах, сургууль завсардахгүй суралцуулах зорилготой.

Халамж

 РД:
1035185 

34

Бүгд Найрамдах Франц Улс

"Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид"

 Мал аж ахуйн салбарт ажиллаж буй малын эмч, мэргэжилтнүүдийн мэргэшлийг дээшлүүлэх,
малчдын хоршооллыг бий болгож,
тэдний амьжиргааны баталгааг хангах, нийгмийн эрсдэлт бүлэгт буй иргэдэд туслалцаа үзүүлэх, өрхийн жижиг аж ахуйг дэмжих зорилготой.

Хөдөө аж ахуй

 РД:
1037226 

35

Бүгд Найрамдах Хятад Ард Улс


 "Си Ай Си Эм"
/CICM/
 

Англи хэл заах, сургалтын тэтгэлэг олгох,
 хүүхдүүдийн ирээдүйн боловсролын төлөө хүүхдийн цэцэрлэг, боловсролын бусад байгууллагад тусламж үзүүлэх, судалгааны төвөөрөө дамжуулан Монголын түүх соёлыг дэмжих, хараа хяналтгүй хүүхдүүдэд зориулсан төв ажиллуулах, сургалт зохион байгуулах, орон нутгийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.

Боловсрол

 РД:
1037358  

36

Бүгд Найрамдах Солонгос Улс

Гүүд Нэйборс
 “Good neighbors”
 

Улаанбаатар хот, орон нутагийн хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэнд, ундны ус, орлого нэмэгдүүлэх, сүлжээ хамтын ажиллагаа болон хүүхдийн эрх хамгаалал хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллах, НҮБ-д зөвлөх эрхтэй, хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн байгууллага.

Боловсрол

 РД
1033964 

37

Бүгд Найрамдах Солонгос Улс

 “Ногоон Ази сүлжээ”

"Green Asia Network'

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, хүлэмжийн хий, цөлжилт, шар шороон шуургыг буруулах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

Байгаль орчин

 РД:
1034774 

38

Бүгд Найрамдах Солонгос Улс

 “Солонгос-Монголын харилцааг дэмжих нийгэмлэг”

"Komex Mongolia"

Агаарын бохирдол, цөлжилтийн эсрэг, газар, тарийлангийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх. Хоёр орны харилцаа, холбоо, соёл боловсролын салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, бусад ТББ-уудтай хамтран ажиллах зорилготой.

Байгаль орчин

 РД:
1036394 

39

Америкийн Нэгдсэн Улс

"Самаританс Пурс"
 “Samaritan’s Purse”
 

Монгол Улс дахь эмнэлэг, эрүүл мэндийн салбарын  байгууллагуудад тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэх, хүүхдийн зүрх төсөл хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, эмнэлгийн ажилтан албан хаагчдад анагаах болон нөхөн сэргээх сургалт явуулж, зөвлөгөө өгөх, ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах

Эрүүл мэнд

 РД:
1036513 

40

Америкийн Нэгдсэн Улс

 “Дэ Нэйче Консерванси”
 /The Nature Conservancy/

Монгол Улс дахь амьд биетийн олон янз байдлын төлөөлөл болох байгаль,
 амьтан, ургамлын бүлгэмдлийг тэдгээрийг оршин тогтноход чухал ач холбогдол бүхий эх газар, усан орчныг хамгаалах, Монгол Улсын Засгийн газар болон эрх ашиг нь хөндөгдөж болох 

Байгаль орчин

 РД:
1036939 

41

Бүгд Найрамдах Солонгос Улс

"Сэлвэшн Арми"

Бага болон дунд ангийн сурагчдын өдөр өнжүүлэх төв ажиллуулах, өндөр настны өдрийн үйлчилгээний төв ажлуулах, нийгмийн эмзэг давхаргад үнэ төлбөргүй хоол түгээлтийн үйлчилгээ үзүүлэх зорилготой 

Халамж

 РД:
1033158 

42

Япон Улс

“Хүүхдийг ивээх сан”
 

Хүүхдийг Ивээх Сан /ХИС/ нь 1994 оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, боловсрол, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал болон хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх чиглэлээр ажиллах.

Хүмүүнлэг

 РД:
1033557 

43

Канад Улс

“Дүфрэснэ Готьерын Сан”
 

Боловсрол, эрүүл мэнд болон олон нийтийг хөгжүүлэх хөтөлбөр, төслийг дэмжих замаар амьдралын баталгаат түвшнээс доогуур хүүхэд, гэр бүлд туслах

Хүмүүнлэг

 РД:
1035045 

44

Канад Улс

 “Амийн мод сэргэлт”
 

Газрын даацыг зохистой хуваарилах, газрыг үр өгөөжтэй ашиглах, цөлжилтөөс хамгаалах зорилгоор Монголын залуучуудыг газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх арга ухаанд сургаж зохих ур чадварыг эзэмшүүлэх 

Хөдөө аж ахуй

 РД
1035312 

45

Америкийн Нэгдсэн Улс

"Дэзэрэт олон улсын энэрлийн байгууллага"

Хүмүүнлэгийн чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг байгууллагад тусламж дэмжлэг үзүүлэх, салбарт үзүүлэх тусламж, төслийн хүрээнд ундны усны хүрэлцээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусламж үзүүлэх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн тоног төхөөрөмж шинэчлэх, англи хэлний сургалт явуулах, гамшгийн үеийн арга хэмжээ, хараа зүйн болон няран төслүүд хэрэгжүүлдэг.

Хүмүүнлэг

 РД:
1032801 

46

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

"Ханнс-Зайделийн Сан"

 Монгол Улсад өөрийн суурин төлөөлөгчөө томилон ажиллуулж буй ХБНГУ-ын улс төрийн сан юм.
Алдчилсан төрийн болон нийгмийн байгууллыг хөгжүүлэх, шилжилтийн үйл явцыг нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засгийн тогтолцоо хүртэл даган ажиглах, туслан дэмжих.

Улс төр

 РД:
1035355 

47

Америкийн Нэгдсэн Улс

“ Файр”
/Flagstaff International Relief Effort/ FIRE
 

Yндэсний болон олон улсын хэмжээнд хувь хүн,
 олон нийтэд амьжиргаагаа сайжруулах санаачлагууд гаргаж ажиллах боломжийг бүрдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.

Эрүүл мэнд

 РД:
1035452 

48

Америкийн Нэгдсэн Улс

 “Дэлхийн евангелийн эвслийн сайн мэдээнүүд”
/WEGO/
 

Хүүхдийн эрх ашгийг хангах үүднээс
 асрамжийн газрын хүүхдүүдэд ерөнхий боловсролын сургууль, сувилал, амралтын газар ажиллуулах тэдний боловсрол, эрүүл мэндэд тусламж үзүүлэх, сувилал, амралтын газар байгуулахад нь туслах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд зориулан тэдний эрх ашгийг хамгаалах үүднээс түр байрлах байрыг бий болгох, тусгай хөтөлбөр зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилготой.

Халамж

 РД:
1035193 

49

Америкийн Нэгдсэн Улс

 “Америк Монгол
судлалын төв”
 

Монгол-Америкийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, эрдэмтдийг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлэх, уг хөтөлбөрийн хүрээнд эрдэмтэд судлаачдыг практик зохицуулалтаар хангах,мэдээллээр зуучлах, хурал, чуулган, уулзалт зохион байгуулах, номын сангаар үйлчлэх.

Боловсрол

 РД:
1036521 

50

Бүгд Найрамдах Чех Улс

“Пипл ин нийд”
/People In Need/

/Байгаль орчин/

БНЧУ-ын санхүүжилттэй
 тусламжийн төсөл хэрэгжүүлэх /ЗГ/
Орон нутгийн иргэдийг чадавхжуулах, гамшиг, онцгой байдлын үеийн тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хоршоод бүлгүүдийн чадавхыг бэхжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих, дээд боловсролыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах болон агаарын бохирдлыг буруулухад хувь нэмрээ оруулж, мэдлэг, ойлголт, хандлагыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Байгаль орчин

 РД:
1037455 

51

Бүгд Найрамдах Франц Улс

"ЖЭРЭС"

Эрчим хүч, хөгжлийн чиглэлээр мэргэшсэн ТББ бөгөөд Монгол Улсад эмзэг бүлгийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлт болон түүний нөлөөтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

Байгаль орчин

 РД:
1037048 

52

Бүгд Найрамдах Солонгос Улс

"Копиа Монгол төв"
 

Хөдөө аж ахуйн салбарт техникийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөр  хэрэгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр шинжилгээ судалгаа хийх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг түгээх үйлчилгээг зохион байгуулах

Хөдөө аж ахуй

 РД:
9908307 

53

Бүгд Найрамдах Солонгос Улс

“Сүрьегийн үндэсний
нийгэмлэг”
 

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран
сүрьеэ өвчинтэй тэмцэх, сэргийлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.

Эрүүл мэнд

 РД:
9908366 

54

Швейцарын Холбооны Улс

“FXB Mongolia”
 

Хүүхдийн боловсролд хувь нэмэр оруулах зорилготойгоор номын сангийн төслийг хэрэгжүүлэх
 

Хүмүүнлэг

 РД:
9908404 

55

Бүгд Найрамдах Солонгос Улс

 “Ворлд шэйр”
 “World share”

Хилийн чанд дахь тусламжийн ажил болон хүмүүнлэгийн үйл ажиллагаа,
 бүлгийн үйл ажиллагаа, хүүхэд ивээн тэтгэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цэвэр усаар хангах, яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх.

Хүмүүнлэг

РД:
9908382

56

Бүгд Найрамдах Франц Улс

“Аксион Монголи”
 

Хүмүүнлэг, соёл, нийгэм,
эдийн засгийн болон боловсролын салбарт дэмжлэг үзүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх

Хүмүүнлэг

РД:
9908439

57

Канад Улс

“Вэлүү сан”

Veloo Foundation

Монгол Улсад нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн ажиллагаа явуулах, эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлэх зорилготой.

Хүмүүнлэг

 РД:
9908528 

58

Бүгд Найрамдах Итали Улс

“Азиа Монголиан”

 

Азийн буурай хөгжилтэй үндэстний цөөнх,
 эдийн засаг, нийгэм, эрүүл мэнд болоод соёлын хөгжлийг дэмжих зорилготой.

Хөдөө аж ахуй

 РД:
9908536 

59

Австрали Улс

 “Эй Ви Ай”

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, ялангуяа нийгмийн
эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, боловсрол, байгаль орчны менежмент болон уул уурхайн салбарын хүний чадавхижуулахад Австрали Улсаас мэргэжлийн боловсон хүчнийг авчирч ажиллуулах. Мөн хоёр улсын байгууллага хоорондын болон мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, мэдлэг, ур чадвар, туршлага солилцох, харилцан суралцах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 2 орны соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах.

Эдийн засаг

 РД:
9917926 

60

Швейцарын Холбооны Улс

 “Бизнес Профешиналс Нетворк”
 БПН
 

Хөгжиж буй улс оронд ажлын байр шинээр бий болгох, эдийн засагт хувь нэмэр оруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, зөвлөгөө өгөх, бизнесийн удирдлагын сургалт семинар явуулах, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа холбоог тогтоох үндсэн зорилготой.

Эдийн засаг

 РД:
9917942 

61

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс

“Шпаркассэ банкны
 олон улсын хамтын ажиллагааны сан”
 

Монгол Улсын банкны салбарыг бэхжүүлэх, банкны ажилтнуудыг олон улсад
 тавигддаг суурь шаардлага хангах хэмжээнд чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэхэд Монгол банк болон бусад банкны холбоонд туслалцаа үзүүлэх

Эдийн засаг

 РД:
9917993 

62

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс

“Тогтвортой ноос,
ноолуурын эвсэл”
 

Нийгмийн сайн сайхны тусын тулд малчин өрх болон малчны бүлэг нөхөрлөлүүдийг дэмжих, тэдний шаардлага, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалт, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах, байгаль орчныг хамгаалах мөн нөхөн сэргээх чиглэлээр малчдад боловсрол олгох, ядуурлыг бууруулах ба эдийн засгийн тогтвортой хөгжил, нөхөн сэргээлтийн арга аргачлалыг дэмжих зорилготой.

Хөдөө аж ахуй

 РД:
9917985 

63

Америкийн Нэгдсэн Улс

 “Уанскай”

"Onesky"
 

Эрсдэлийн бүлгийн хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг, боловсролын болон бусад зүйлийн туслалцаа үзүүлэх, сургалт, зөвлөмж өгөх, хувь хүмүүс, олон нийтийн байгууллага, төрийн байгууллагуудад бага насны хүүхдүүдийг асран хамгаалах, сурган хүмүүжүүлэх тухай сургалт, боловсролын хөтөлбөр бэлдэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, дунд насны хүүхдүүдэд бие даан суралцах боломж бүрдүүлэх, гэр бүлийн гишүүд болон асран хамгаалагчдад хүүхэд хөгжүүлэх арга барилд суралцах зорилготой

Боловсрол

 РД:
9918019 

64

Америкийн Нэгдсэн Улс

”Прожект Орбис
 Интернэйшнл” 

Нүд судлалын мэс заслын болон эмчилгээний арга зүйг түгээн дэлгэрүүлэх, туршлага солилцох, сургалт явуулах чиглэлээр дэлхий дахинд үйл ажиллагаа явуулах, зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эмч болон ажилтнуудад сургалт зохион байгуулах зорилготой.

Эрүүл мэнд

 РД:
9918027 

65

Бүгд Найрамдах Солонгос Улс

“ВИТ"
“With”

ВИТ (Эрүүл мэндээр дамжуулан бүх нийтийн ашиг сонирхол) нь
олон нийтийн хөгжлийн төсөл, хоолны дэглэм ба хоол тэжээлийн интервенцийн төсөл, боловсрол, судалгаа чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой.

Эрүүл мэнд

 РД:
9918078 

66

Бүгд Найрамдах Солонгос Улс

“Он Хаппи”


Он Хаппи ТББ нь  Монгол Улсын Улаанбаатар хот, Төв аймаг, Увс аймагт сургууль, төрийн байгууллагуудтай солилцоо, хамтын ажиллагааны замаар боловсролыг дэмжих төслүүдийг идэвхтэй хэрэгжүүлсэх зорилготой.

Боловсрол

 РД:
9918108 

67

Бүгд Найрамдах Солонгос Улс


"Нээлттэй Эмч Нарын Нийгэмлэг"

“Эх орон, хилийн чанадад эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийх зэрэг хүмүүнлэгийн үйлсээр дамжуулан нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулах, иргэд хувийн хэвшлийн харилцааг хөгжүүлэх”

Эрүүл мэнд

 РД:
9918124 

68

Япон Улс

“Дэлхийн морин
хуурын холбоо”

Монголын үндэсний морин хуур хөгжмийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх, олон улсын морин хуур судлаач, суралцагч, урлаач, хөгжмийн зохиолчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, суралцахад дэмжлэг үзүүлэх зорилготой Япон Улсад албан ёсны бүртгэлтэй ТББ байгууллага.

Соёл, урлаг

 РД:
9938974 

69

Америкийн Нэгдсэн Улс

“Америкийн олон
улсын боловсролын
зөвлөл”

Бүх түвшний боловсролын салбарт олон улсын солилцоо, хамтын ажиллагаагаар дамжуулан Америкийн Нэгдсэн Улс болон бусад үндэстний иргэдийн хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх чиглэлээр ажилдаг олон улсын ашгийн бус байгууллага. Монгол Улсад Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын санхүүжилттэй “Ирээдүйн Манлайлагчдын солилцооны хөтөлбөр” (FLEX)-г 2017 оноос хойш, Education USA Mongolia хөтөлбөрийг 2023 оноос хэрэгжүүлэх эрхийг авсан. Тус хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулах зорилготой.

Боловсрол

 РД:
9938966 

70

Бүгд Найрамдах Франц Улс

И Фиори Сэмпличи-АПиЭс

Олон Улсын болон үндэсний хууль тогтоомжийн хүрээнд Хүүхдийн эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалж, тухайн улс орондоо гэр бүлтэй болох боломжгүй тохиолдолд хууль тогтоомжид нийцсэн байдлаар олон улсын түвшинд үрчлэлтийг хэрэгжүүлэх мөн эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлүүдэд дэмжлэг үзүүлж, нийгмийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.

Үрчлэлт болон халамж

9939032

71

Бүгд Найрамдах Солонгос Улс

Рафаэл нанүм

Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ажилтан, эмч мэргэжилтнүүдийг сургаж, чадваржуулах замаар эмнэлэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, алслагдсан хороолол, хөдөө орон нутгийн иргэдэд монгол эмч нараас бүрдсэн сайн дурын үзлэгийн баг үзлэг эмчилгээ хийх зорилготой. 

Эрүүл мэнд

9939059

72

Бүгд Найрамдах Солонгос Улс

ШЭЙР ДЭ ЛООВ

Амьжиргааны түвшин доогуур айл өрх, хүүхэд багачууд, галд өртсөн хүүхэд зэрэг эмзэг давхаргын хүмүүст яаралтай тусламж үзүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор эрүүл мэнд, боловсролын чиглэлээр төсөл хэрэгжүүлж төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах зорилготой

Хүмүүнлэг

9939067