Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Төрийн жинхэнэ албан хаагчийн болон хяналтын улсын байцаагчийн тангараг өргөлөө

Монгол Улс анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан түүхт 97 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн жинхэнэ албан хаагчийн болон гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр /2021.11.25/ зохион байгууллаа. Тодруулбал, Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад тэнцсэн төв, орон нутаг дахь нэгжийн нийт 16 албан хаагч төрийн албан албан хаагчийн тангараг, гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсон 21 албан хаагч хяналтын улсын байцаагчийн тангараг өргөсөн юм.

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Төрийн жинхэнэ албан хаагчийнхаа нэр төрийг өндөрт өргөж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгээрэй” хэмээн онцлоод, цаашдынх нь ажилд амжилт хүслээ.

Төрийн жинхэнэ албан хаагчийн болон гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн тангараг өргөх ёслолыг төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүдэд нэгэн зэрэг зохион байгуулав.