Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Грегори Мэйг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр АНУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн, ноён Грегори Мэй болон дэд консул Антоны Ж.Мотиси нарыг өнөөдөр /2021.11.29/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчиж буй нөхцөл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуулийн нэмэлт өөрчлөлт болон АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийн талаар харилцан  мэдээлэл солилцлоо.

Мөн энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллах, ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.