Эхлэл     Түүхэн товчоо

Түүхэн товчоо

 

•    1922 он Дотоодыг хамгаалах газар;
•    1926 он Монгол Улсад байнга оршин суугч, цагаач гадаадын иргэн, аль ч улсын харьяалалгүй иргэдийн бүртгэл, хяналтыг төвлөрүүлэн хариуцсан байгууллага байгуулах зорилгоор Засгийн газрын шийдвэр гарч Улаанбаатар хотын Захиргаанд Гадаадын иргэдийн бүртгэлийн хэлтэс;  
•    1930 он Гадаадын иргэдийн бүртгэл, хяналт хариуцсан офицер, хэрэг хөтлөгч байцаагч;
•    1934 он "ПИО" паспортын хэлтэс;
•    1940 он Нийгмийн Аюулаас Хамгаалах Яамны Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газрын Паспортын хэлтэст Гадаадын иргэдийн асуудал хариуцсан ахлах байцаагч, жинхэнэ байцаагч;   
•    1983 он Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газрын Паспортын хэлтэст Гадаадын иргэдийн виз, бүртгэлийн тасаг; 
•    1990 он  Улсын Цагдан Сэргийлэх Ерөнхий Газрын харьяа Иргэний бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн Гадаадын иргэдийн бүртгэл, хяналтын тасаг; 
•    1994 он Иргэний бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн Гадаадын иргэний бүртгэл, хяналтын тасаг;
•    1994 он Засгийн газрын 107 дугаар тогтоолоор Хууль зүйн яамны дэргэд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх зөвлөл;
•    1999 он Иргэний бүртгэл, Мэдээллийн Улсын Төвийн Гадаадын иргэдийн бүртгэл хяналт хариуцсан тасаг;
•    2001 он Засгийн газрын 71 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба
•    2008 он Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар;
•    2014 он Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар
•    2016 он Гадаадын иргэн, харьяатын газар