Эхлэл     K3 ангиллын виз мэдүүлэх

K3 ангиллын виз мэдүүлэх

Гадаадын иргэдийн анхааралд

 

Хил орчмын аялал жуулчлалын К3 ангиллын 3 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хилийн боомтод  мэдүүлэгч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Паспорт болон паспортыг орлох баримт бичиг (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
  • Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас. 

Санамж

 

  • K3 ангиллын визийг Монгол Улсын хилийн тухай хуульд заасан хил орчмын нутаг дэвсгэр буюу хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрт жуулчлах гадаадын иргэнд олгоно.
  • Бүлэг жуулчинд олгох “K3” ангиллын визийг ахлагчийн паспорт дээр, дагалдан зорчих гишүүдийн визийг жагсаалтаар буюу хавсралт хуудсаар олгоно.
  • Бүлэг жуулчны Монгол Улсын хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, маршрут, аяллын хөтөлбөр, ирэх, буцах хугацаа адил байна.
  • Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.

 

Тэмдэгтийн хураамж:

 

Энгийн - 50$
Яаралтай – 95$

 

 

Хандах газар

Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон хилийн боомт.