Эхлэл     Монгол Улсаас гарахыг сануулах

Монгол Улсаас гарахыг сануулах

 

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан

 

- Тагнуул, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн;

- Виз, бүртгэл, оршин суух журмыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн;

- Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон үйл ажиллагаа явуулсан;

- Виз, эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн;

- Харьяалах улсын эрх бүхий байгууллагаас гадаадын иргэний паспорт, түүнийг орлох баримт бичгийг хүчингүй болгосон үндэслэлээр оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол

 

Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна.

Уг сануулга авсан гадаадын иргэн 10 хоногийн дотор Монгол Улсаас гарах үүрэгтэй. Хэрэв тогтоосон хугацаанд гараагүй бол албадан гаргах үндэслэл болно.