Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, үндсэн B1 иргэнтэй ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
- Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан албан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ.
- Үндсэн B1 иргэний паспортын хуулбар;
- Паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт
- Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, лавлагаа зэрэг нотлох баримт бичгийг албан ёсны орчуулгын хамт;
- Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас.
Санамж
- “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
- Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно.
- Монгол Улсад орж ирсэн өдрөөс 21 хоногийн дотор мэдүүлнэ.
- Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай.
- Оршин суух зөвшөөрлийг үндсэн B1 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар олгоно.
- Оршин суух зөвшөөрөл хүссэн баримт бичгийг цаасан хэлбэрээр, эх хувиар гадаадын иргэн харьяатын газар мэдүүлнэ.
- Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл авах хүсэлт гаргасан гадаадын иргэнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг шаардаж болно.
- Оршин суух зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд 90 хоногийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагчийн нэр: ГАДААДЫН ИРГЭН, ХГАЗАР
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн үйлчилгээ - 135.000₮
Яаралтай үйлчилгээ - 255.000₮
Гүйлгээний утга: Оршин суух зөвшөөрөл /хүний тоо, гадаадын иргэний регистрийн дугаар/
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Оршин суух үнэмлэхний хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк, 2205140728)
Хүлээн авагчийн нэр: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"
Гүйлгээний дүн: 1 хүн - 21.000₮
Гүйлгээний утга: "Оршин суух зөвшөөрөл 1 хүн "
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 156.000₮
Яаралтай үйлчилгээ – 276.000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар