Эхлэл     Гэр бүлийн төрөл

F3-1 төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Уригч иргэний өргөдөл (үндсэн F3-тай ямар хамааралтай, зорилго, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Визийн зөвшөөрөл мэдүүлэхэд гаргасан хүсэлтийн эх хувь, бүрдүүлсэн бусад баримт бичгийн хуулбарыг авч ирнэ. 
  • Үндсэн F3 иргэний паспортын хуулбар;
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Гадаадын иргэний паспорт болон паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Гэрлэлтийн, төрсний, үрчлэлтийн гэрчилгээ, эсхүл түүнийг баталгаажуулсан апостиль гэрчилгээ буюу консулын баталгаа, хамтран амьдрагчийг нотлох баримтыг баталгаат орчуулгын хамт;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас. 

Санамж

 

  • “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд,  хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
  • Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдэд оршин суух зөвшөөрөл олгож болно.
  • Түр ирэгч гадаадын иргэн визийн ангилалдаа нийцсэн оршин суух зөвшөөрлийг тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор мэдүүлж болно.
  • Иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн гэрээнд зааснаас илүү хугацаагаар зорчих, оршин суух зөвшөөрөл хүсэх тохиолдолд зохих ангиллын визийг урьдчилан авсан байна.
  • Монгол Улсад анх удаа оршин суух зөвшөөрөл хүсэж буй гадаадын иргэн өөрийн биеэр ГИХГ-т ирж биеийн давхцахгүй өгөгдлийг /хурууны хээ, зураг/ бүртгүүлэх шаардлагатай.
  • Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно. 
  • Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна.

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - 60 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 1320000052)
Хүлээн авагч: ГАДААДЫН ИРГЭН, ХГАЗАР
Гүйлгээний утга: Оршин суух зөвшөөрөл 1 хүн  
Энгийн үйлчилгээ - 135.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)

Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"

Гүйлгээний дүн:  1 хүн - 21.000₮ 
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 156.000₮

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар