Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
- Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Оршин суух зөвшөөрөлд сунгалт хийлгэх үндэслэл, гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа зэргийг дурдах);
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын гэрчилгээ;
- Гадаадын иргэний паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн хуулбар;
- Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тодорхойлолт;
- Шаардлагатай бусад баримт бичиг (татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт- тухайн жилийг оруулаад сүүлийн 3 жил, компаний харилцах дансны хуулга г.м.);
- Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
- Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас.
Санамж
- Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас дээш хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.
- Оршин суух зөвшөөрлийг 1 хүртэл жилээр сунгана.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан, 100061400941)
Хүлээн авагч: "До.За Улсын тэмдэгтийн хураамж"
Гүйлгээний утга: "Оршин суух зөвшөөрөл 1 хүн"
Энгийн үйлчилгээ - 72.000₮
Яаралтай үйлчилгээ – 144.000₮
Оршин суух үнэмлэхний төлбөр:
Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)
Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"
Гүйлгээний дүн: 1 хүн 10.000₮ (Үнэмлэх шинээр хэвлэх бол 21.000₮)
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"
Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 82.000₮ / 93.000₮
Яаралтай үйлчилгээ – 154.000₮ / 165.000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах