Эхлэл     C1-1 төрлийн оршин суух хугацаа сунгах

C1-1 төрлийн оршин суух хугацаа сунгах

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Үйл ажиллагааны чиглэл, үндсэн C1 иргэнтэй ямар хамааралтай болох, Монгол Улсад байх хугацааг дэлгэрэнгүй дурдах);
  • Үндсэн C1 иргэний паспорт болон оршин суух үнэмлэхний хуулбар;
  • Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн хуулбар хувь;
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт (6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгалт хийлгэх тохиолдолд);
  • Оршин суух үнэмлэх (эх хувь)
  • Хүсэлт гаргаж буй ажилтанд тухайн байгууллагаас олгосон итгэмжлэх, ажлын газрын үнэмлэх, иргэний үнэмлэхний хуулбар;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас (6 сар болон түүнээс дээш хугацаагаар сунгах тохиолдолд);

Санамж

 

  • Оршин суух зөвшөөрөл нь үндсэн C1 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар сунгагдана.
  • Оршин суух зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлт гаргана.

 

Шийдвэрлэх хугацаа:

 

Энгийн үйлчилгээ - Ажлын 5 хоног
Яаралтай үйлчилгээ – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан, 100061400941)

Хүлээн авагч: "До.За Улсын тэмдэгтийн хураамж"

Гүйлгээний утга: "Оршин суух зөвшөөрөл 1 хүн"
Энгийн үйлчилгээ - 72.000₮
Яаралтай үйлчилгээ  – 144.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Голомт банк, 2205140728)

Хүлээн авагч: "АВЕРС СЕКЬЮРИТИ ХХК"

Гүйлгээний дүн: 1 хүн 10.000₮ (Үнэмлэх шинээр хэвлэх бол 21.000₮)
Гүйлгээний утга: "ОСҮ 1 хүн"

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 82.000₮ / 93.000₮
Яаралтай үйлчилгээ – 154.000₮ / 165.000₮

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар