E4 ангиллын оршин суух хугацаа сунгах
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
Санамж
Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ оршин суух зөвшөөрөл сунгуулах үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.
Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ – Ажлын 8 хоног
Тэмдэгтийн хураамж:
Энгийн үйлчилгээ - 87.000₮
Яаралтай үйлчилгээ – 174.000₮
Оршин суух үнэмлэхний төлбөр:
Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
САНАМЖ: Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар