Эхлэл     Гэр бүлийн төрөл

F3 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Өргөдөл;
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Гадаадын иргэний паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • 18 хүртэлх насны гадаадын иргэн бол эцэг, эх, асран хамгаалагчийн баримт бичгийн хуулбар;
  • 18 нас хүрч байгаа гадаадын иргэн бол гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас

Санамж

 

  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
  • Оршин суух зөвшөөрлийг тухай бүр 3 хүртэл жилээр сунгана.
  • Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
  • Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна.

Шийдвэрлэх хугацаа:

Энгийн үйлчилгээ - 30 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Төрийн сан, 100150000941)
Хүлээн авагчийн нэр: "Ув.Улсын тэмдэгтийн хураамж"
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Энгийн үйлчилгээ - 87.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)

Хүлээн авагч: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах