G төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах

Бүрдүүлэх баримт жагсаалт

 

  • Өргөдөл;
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
  • Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт
  • 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • 18 нас хүрч байгаа гадаадын иргэн бол гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхөр, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийн);
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас.

Санамж

 

  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
  • Оршин суух зөвшөөрлийг тухай бүр 2 хүртэл жилээр сунгана.
  • Монгол Улсад төрсөн гадаадын иргэний цагаачлан оршин суух зөвшөөрлийг тухай бүр 3 хүртэл жилээр сунгаж болно.
  • Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний 18 хүртэлх насны хүүхдийн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь түүний эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суух зөвшөөрлийн хугацаагаар тодорхойлогдоно.
  • Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн жилд 180 хоногоос дээш хугацаагаар тус улсын нутаг дэвсгэрт байгаагүй бол гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь цагаачлах зөвшөөрлийг хүчингүй болгож болно.
  • Цагаачлан оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн тус улсаас гарах тохиолдолд 72-оос доошгүй цагийн өмнө зорчих улс, хугацаа, зорилгоо цахим эсхүл бичгэн хэлбэрээр гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн  этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ оршин суух зөвшөөрөл сунгуулах үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.  

 

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн - 30 хоног
 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк - 1320000052)
Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Энгийн үйлчилгээ - 87.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)

Хүлээн авагч: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

 

Цахимаар үйлчилгээ авах