G-1 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах
Бүрдүүлэх материалын жагсаалт
▪ Уригч иргэний өргөдөл;
▪ Оршин суугаа хаягийн талаарх сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;
▪ Паспорт болон паспортыг орлох баримт бичиг өнгөтөөр;
▪ Цээж зураг (cүүлийн 6 сард авахуулсан, 3.5см x 4.5см хэмжээтэй, өнгөт
▪ 3.5x4.5 см хэмжээтэй 1 хувь цээж зураг;
▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
▪ Мэдүүлгийн хуудас.
Санамж
▪ “Хамаарал бүхий этгээд” гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хүүхэд /18 хүртэл насны/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эхийг гэрчлэх баримт бүхий гадаадын иргэнийг хэлнэ.
▪ Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
▪ Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
▪ Албан болон хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацаагаар хамаарал бүхий этгээдийн тус улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа тодорхойлогдох бөгөөд уг хугацаа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27.1-д заасан хугацаанаас илүүгүй байна.
▪ Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ оршин суух зөвшөөрөл сунгуулах үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.
▪ Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн - 30 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк - 1320000052)
Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Энгийн үйлчилгээ - 87.000₮
Оршин суух үнэмлэхний хураамж:
Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)
Хүлээн авагч: " Гадаадын иргэн, ХГазар "
Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах