H3 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Өргөдөл;
  • Уригч иргэний баримт бичгийн хуулбар;
  • Баг, хорооны засаг даргаас авсан оршин суугаа хаягийн тодорхойлолт;
  • Гадаадын иргэний паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн эх хувийг, хуулбарын хамт;
  • 3.5x4.5 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
  • 18 хүртэлх насны гадаадын иргэн бол эцэг, эх, асран хамгаалагчийн баримт бичгийн хуулбар;
  • Шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг;
  • Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  • Мэдүүлгийн хуудас.

 

Санамж

 

  • Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
  • Оршин суух зөвшөөрлийг тухай бүр 1 хүртэл жилээр сунгана.
  • Оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд тухайн оршин суух төрлөөр 1 жилийн дараа дахин хүсэлт гаргаж болно.
  • Оршин суух зөвшөөрлийн хүсэлт зөвшөөрөгдөж, хэвлэгдсэн талаар мэдээлэл авсан хүсэлт гаргагч гадаадын иргэн, хуулийн  этгээд нь оршин суух үнэмлэхээ авахаар ирэхдээ оршин суух зөвшөөрөл сунгуулах үед гаргасан албан хүсэлт /өргөдөл/-ийг эх хувиар авч ирж, хураалгана.

  • Оршин суух үнэмлэхийг олгохдоо гадаадын иргэн нь өөрийнхөө хүчин төгөлдөр бичиг баримт, иргэн, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь байгууллагаас олгосон итгэмжлэлийг эх хувиар, өөрийн хүчин төгөлдөр бичиг баримтын хамт авч ирж, оршин суух үнэмлэхийг хүлээн авна. 

 

Шийдвэрлэх хугацаа:

 

Энгийн үйлчилгээ - 30 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк - 1320000052)
Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"
Энгийн үйлчилгээ - 87.000₮

 

Оршин суух үнэмлэхний төлбөр:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)

Хүлээн авагч: " Гадаадын иргэн, ХГазар "

Гүйлгээний дүн: 1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар