Оршин суух зөвшөөрлийн хэлбэр өөрчлөх хүсэлт гаргах

Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт

 

  • Шилжигч гадаадын иргэнийг өөр байгууллага, оршин суух хэлбэр өөрчлөхөд татгалзах зүйлгүй талаар байгууллагын хувьд албан хүсэлт, иргэний хувьд өргөдөл.
  • Хүлээн авагч аж ахуйн нэгж, байгууллагын хувьд албан хүсэлт, иргэний хувьд өргөдөл (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний оршин суух хэлбэр солих, зорилго, шаардлага, хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах);
  • Шилжих хэлбэрийн оршин суух зөвшөөрөл шинээр мэдүүлэхэд шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх.

Санамж

 

  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусахаас 5-аас дээш хоногийн өмнө хэлбэр төрөл өөрчлөх хүсэлт гаргана.
  • Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрөл өөрчлөхөд дараах зарчмыг баримтална.
    • Шашны үйл ажиллагаа эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэрийг өөрчлөхгүй
    • Хөдөлмөр эрхлэх оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний оршин суух хэлбэр, төрлийг Хөрөнгө оруулах хэлбэрээс бусад оршин суух хэлбэр, төрөлд шилжүүлэхгүй.
    • Эцэг, эхийн хамт амьдардаг, шууд асрамжид байгаа 18 хүртэлх насны хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэрийг өөрчилж өөрийн статусд тохирох оршин суух хэлбэрт шилжүүлнэ.
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг насанд хүрэхэд нь оршин суух хэлбэр, төрлийг өөрчлөхийг шаардахгүй.

Шийдвэрлэх хугацаа:


Энгийн үйлчилгээ - Ажлын 10 хоног
Яаралтай үйлчилгээ– Ажлын 8 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)
Хүлээн авагчийн нэр: Гадаадын иргэн, ХГазар

Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:

        Энгийн - 135.000₮     

        Яаралтай үйлчилгээ – 270.000₮
Гүйлгээний утга: Цахим хүсэлтийн 11 оронтой тоо

 

Оршин суух үнэмлэхний хураамж:

Хүлээн авагчийн банк, данс: (Төрийн сан , 100900012003)

Хүлээн авагч: "Гадаадын иргэн, ХГазар"

Гүйлгээний дүн:  1 хүн – 7$ /тухайн өдрийн Монгол банкны ханшаар/
Гүйлгээний утга: "Цахим хүсэлтийн 11 оронтой тоо"

 

Нийт төлбөр:
Энгийн үйлчилгээ – 135.000₮ + 7$
Яаралтай үйлчилгээ – 270.000₮ + 7$

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах