Эхлэл     Визийн зөвшөөрөл > Визийн зөвшөөрөл мэдүүлэх

Визийн зөвшөөрөл мэдүүлэх

“Визийн зөвшөөрөл” гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ. Өөрөөр хэлбэл визийн зөвшөөрөл гэдэг нь хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурьдагдсан уригдагч гадаадын иргэнд виз олгох, авахыг зөвшөөрсөн зөвшөөрөл юм. Уригдагч гадаадын иргэн нь дээрх зөвшөөрөлд дурьдагдсан Дипломат төлөөлөгчийн газарт эсвэл хилийн боомтод хандаж визээ даруулна. Жич: Виз олгох газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйл, Монгол Улсын виз олгох журмын 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр виз, визийн зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох эрхтэй.