Эхлэл K1 визийн зөвшөөрөл хүсэх (90 хүртэл хоног)
K1 визийн зөвшөөрөл хүсэх
Уригчийн бүрдүүлэх материалын жагсаалт
▪ Уригч аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэний Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах);
▪ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
▪ Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
▪ Шаардлагатай бусад баримт бичиг (татварын тодорхойлолт, хамтран ажиллах гэрээ, ажлын төлөвлөгөө, хөтөлбөр г.м.);
▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
▪ Мэдүүлгийн хуудас. (Цахимаар мэдүүлэх)
Санамж
▪ Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
▪ Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
▪ Түр ирэгчээр тухайн жилдээ 180 хоносон тохиолдолд оршин суух зөвшөөрөл заавал авна.
▪ Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)
Хүлээн авагч: "Гадаадын иргэн, ХГазар"
Гүйлгээний утга: Визийн Зөвшөөрөл 1 хүн 2500₮
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах