Эхлэл     K2 визийн зөвшөөрөл хүсэх (90 хүртэл хоног)

K2 визийн зөвшөөрөл хүсэх

K2 ангиллын 30 хүртэл хоногийн визээр жуулчлах гадаадын иргэдийн анхааралд

 

Жуулчин нь К2 ангиллын 30 хүртэл хоногийн визийг Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон олон улсын хилийн боомтод  мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

▪ Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);

▪ Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;

▪ Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас;

▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

▪ Визийн хураамжийн төлбөрийн баримтыг тус тус бүрдүүлж дипломат төлөөлөгчийн газарт хандана.

 

K2 ангиллын 31-90 хүртэл хоногийн визээр жуулчлах гадаадын иргэдийн анхааралд

 

Уригч нь К2 ангиллын 31-90 хоногийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт нь мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

 

 

▪ Уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, уригдагч иргэнд виз олгох газар,  Монгол Улсад байх хугацаа зэргийг дэлгэрэнгүй дурдах); 

▪ Гадаад паспорт болон паспортыг орлох баримт бичгийн хуулбар (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна)

▪ Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;

▪ Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас;

▪ Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;

▪ Мэдүүлгийн хуудас. (Цахимаар мэдүүлэх)

 

       Санамж

 

▪ Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэнэ.

▪ Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.

▪ Түр ирэгчээр тухайн жилдээ 180 хоносон тохиолдолд оршин суух зөвшөөрөл заавал авна.

▪ Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.

           Шийдвэрлэх хугацаа:

Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног

 

Тэмдэгтийн хураамж:

Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)

Хүлээн авагч: "Гадаадын иргэн, ХГазар"

Гүйлгээний утга: Визийн Зөвшөөрөл 1 хүн 2500₮
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮

 

Хандах газар

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Цахимаар үйлчилгээ авах