Эхлэл     Зохион байгуулалтын нэгж

Зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг

1Захиргаа, удирдлагын газар
Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, тайлагналт, зохион байгуулалтын нэгжүүдийн хамтын ажиллагааг хангах, хүний нөөц бүрдүүлэх, давтан болон мэргэшүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн мэдээллийн санг хөтлөх, дотоод хяналт шалгалтыг хийх, аюулгүй байдлыг хангах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
2Виз, зөвшөөрлийн газар
Гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, тус улсад байх визийн хугацааг сунгах, визийг хүчингүй болгох, Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг бүртгэх, оршин суух зөвшөөрөл олгох, зөвшөөрлийн хугацааг сунгах, хэлбэр, төрөл өөрчлөх, хүчингүй болгох, гадаадын иргэнийг цахим үнэмлэхжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
3Иргэний харьяаллын газар
Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, иргэний харьяаллыг сэргээн тогтоох хүсэлтийг хүлээн авч холбогдох дээд байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих, гадаадын иргэн, гэр бүлд Монгол Улсын харьяат хүүхэд үрчлүүлэх шийдвэр гаргах, үрчлэлтийн дараа хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
4Зөрчил шалган шийдвэрлэх газар
Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг шийдвэрлэх, хууль тогтоомжид заасан үндэслэлийн дагуу гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх, цуцлах, Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, гадаадын иргэний талаар мэдээллийн нэгдсэн санг хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5Санхүүгийн хэлтэс
Төсвийн төвлөрүүлэн захирагчийн төсвийн урсгал, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, ажил, үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагааг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
6Хангалт, үйлчилгээний хэлтэс
Байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардагдах хангалт, үйлчилгээг зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
7Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
Олон улсын байгууллага болон гадаадын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаа, гадаад харилцааг хөгжүүлэх, мэдээллээр хангах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
8Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс
Хууль тогтоомж, эрх бүхий бусад байгуулага, албан тушаалтны шийдвэрт нийцэж байгаа эсэхэд байгууллагын хэмжээнд хяналт тавьж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, хөндлөнгйин байгууллагаар хийлгэх, байгууллагын үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх, зөвлөмж өгөх, үйл ажиллагааг сайжруулах чиг үүргийг хэрэгжүүлдэг.
9Мэдээллийн технологийн хэлтэс
Байгууллагын үйл ажиллагаанд мэдээлэл, харилцаа холбоо, технологийн ололтыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, байгууллагын мэдээллийн сүлжээний хэвийн, аюулгүй байдлыг хангах, дотоод үйл ажиллагааны программ хангамжид хэрэгцээт хөгжүүлэлтийг хийх чиг үүргийг хэрэгжүүлдэг.