Начало     Восстановление монгольского гражданства

Материалы для восстановления в гражданстве Монголии

 

  1. Өргөдөл (өргөдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр гаргах бөгөөд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох шалтгаан, аль улсад ямар хугацаагаар ажиллаж, амьдарч байсан, хэзээ, ямар хэргээр тус улсад ирсэн, эцэг, эх, эхнэр /нөхөр/, хүүхэд нь аль улсын харьяат болох, өргөдөл гаргагч одоо аль улсад аж төрж байгаа зэрэг өөрийн болон ам бүлийнхээ байдлыг тодорхой тусгана):
    1. 1.1. Хамгийн эхний мөрөнд Монгол Улсын Ерөнхийлөгч танаа /овог, нэрийг бичнэ/ дараагийн мөрөнд …… оны …… дугаар сарын……-ны өдөр /аймаг, сум, дүүрэг/-ийг бичнэ тэрний дараагийн мөрөнд өргөдлийнхөө агуулгыг бичиж хамгийн сүүлд өргөдөл гаргасан гээд овог, нэрээ бичсэнийхээ дараа өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулна.
  2. Өргөдлөө компьютерээр бичсэн тохиолдолд дээрхийн адил шаардлага тавигдана.
  3. Гурван үеийн намтар (өөрийн, эхнэр/нөхрийн, эцэг, эхийн, өвөг эцэг, эмэг эхийн):
    1. 2.1.гурван  үеийн намтартаа он, сар, өдөр, оршин суугаа газраа тодорхой бичиж өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна;
    2. 2.2.хамгийн эхний мөрөнд Монгол Улсын харьяат болох, иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагч овог, нэрээ бичээд миний гурван үеийн намтар гээд 1-д өвөг эцэг, эмэг эхийнхээ 2-т эцэг, эхийнхээ 3-т өөрийнхөө эхнэр/нөхрийн намтарыг бичээд хамгийн сүүлд гурван үеийн намтараа үнэн зөв бичсэн гээд овог, нэрээ бичээд өөрийнхөө гарын үсгийг зурж баталгаажуулсан байна.
  4. Мэдүүлгийн хуудас аль тохирохыг бөглөнө (II хавсралт Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас, III хавсралт Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас).
  5. Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар:
    1. 4.1.оршин   суух   үнэмлэхний   нүүрэн   талын   хэсгийн хүчинтэй  хугацаа  болон  оршин  сууж  байгаа хаягийн бүртгэлийн хамт хуулбарлан баталгаажуулсан байна.
  6. Төрсний    гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
  7. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
  8. Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
  9. 16-аас 18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
  10. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүсэлт гаргагчийн хувьд түүнийг харьяалах улсын эрх бүхий байгууллагын буюу тухайн улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын тодорхойлолт, орчуулгын хамт.
  11. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдолын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв/ байгууллагын тодорхойлолт.
  12. Хууль ёсны амьжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих бичиг баримт:
    1. 11.1.байгууллага аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    2. 11.2.хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаархи банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    3. 11.3.үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
    4. 11.4.амьжиргааны эх үүсвэртэй  болохыг нотлох бусад.
  13. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн).
  14. Гэрэл зураг 3 хувь.
  15. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /60000₮/.