Эхлэл Визийн зөвшөөрөл Визийн зөвшөөрөл хүсэх (түр ирэгч, албан болон хувийн хэргээр) Түр ирэх K2 визийн зөвшөөрөл хүсэх (90 хүртэл хоног)
K2 ангиллын визийн зөвшөөрөл хүсэх
Аялал жуулчлалын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 31 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам”-д заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчлах зорилгоор 31-90 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл мэдүүлнэ.
Мөн Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газаргүй улсаас ирэх гадаадын иргэнд Монгол Улсын хилийн боомт дээр 30 хүртэл хоногийн виз олгуулахаар визийн зөвшөөрөл мэдүүлж болно.
Визийн зөвшөөрлийн хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
Санамж
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮
Санамж:
Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар