Эхлэл K2 визийн зөвшөөрөл хүсэх (90 хүртэл хоног)
K2 ангиллын 31-90 хүртэл хоногоор зорчих гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх уригчийн анхааралд
31-90 хоногийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг Гадаадын иргэн, харьяатын газарт мэдүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
- Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт (Үйл ажиллагааны чиглэл, гадаадын иргэний Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэргийг дэлгэрэнгүй дурдах);
- Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичгийн хуулбар хувь (паспортын хүчинтэй хугацаа 180 хоногоос доошгүй байна);
- Гадаадын иргэд бүлгээр аялах тохиолдолд эрх бүхий хүлээн авагчийн урилга болон илгээгч байгууллагын хүсэлт;
- Шаардлагатай тохиолдолд санхүүгийн чадавхтайг нотолсон баримт бичиг, ирэх, буцах тийз захиалгын хуудас;
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
- Мэдүүлгийн хуудас.
Санамж
- Визийн зөвшөөрлийн хүсэлтийг хянан үзээд зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд бүртгэлтэй цахим хаягаар хариу мэдэгдэнэ.
- Визийн зөвшөөрөл нь олгогдсон өдрөөс хойш 60 хоногийн дотор хүчинтэй байна.
- Түр ирэгч гадаадын иргэний Монгол Улсад байх нийт хугацаа тухайн жилд 180 хоногоос илүүгүй байх бөгөөд түүнээс илүү хугацаагаар байх тохиолдолд тус улсад оршин суух зөвшөөрөл авна.
- Баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн, худал мэдүүлсэн, худал мэдүүлж виз авсан нь тогтоогдсон бол 180 хоног, бусад үндэслэлээр татгалзсан бол 30 хоногийн дотор хүсэлтээ дахин гаргаж болно.
Шийдвэрлэх хугацаа:
Энгийн - Ажлын 5 хоног
Яаралтай – Ажлын 3 хоног
Тэмдэгтийн хураамж:
Хүлээн авах данс: (Голомт банк: 1320000052)
Хүлээн авагч: "Гадаадын иргэн, ХГазар"
Гүйлгээний утга: Визийн Зөвшөөрөл /хүний тоо, регистрийн/
Улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүн:
Энгийн - 2500₮
Яаралтай – 5000₮
Санамж:
Та төлбөрөө төлөхдөө хянамгай хандана уу. Үйлчлүүлэгч өөрийн буруугаас болж төлбөр илүү төлсөн тохиолдолд буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
Хандах газар
Гадаадын иргэн, харьяатын газар
Цахимаар үйлчилгээ авах